1 Самуел 20:6-12 АБ2004

6 Хэрэв таны эцэг намайг асуусаар л байвал “Давид Бетлехем хот уруугаа түргэн явахаар надаас гуйсан юм. Учир нь тэнд түүний бүх төрлийнхний төлөө жилийн тахил өргөх ёслол болох ажээ” хэмээн өгүүлэгтүн.

7 Хэрэв таны эцэг “Сайн” гэж хэлбэл таны боол аврагдана. Харин хэрэв тэр ихээр хилэгнэвэл тэр надад хор учруулахаар шийджээ гэдэгт итгэ.

8 Иймээс өөрийн боолдоо энэрэнгүй хандаач. Учир нь та ЭЗЭНд тангараглан өөрийн боолтой гэрээ байгуулсан билээ. Гэвч хэрэв надад гэм буруу байвал та өөрөө намайг алагтун. Намайг эцэгтээ аваачиж өгөх ямар хэрэг танд байна вэ? гэв.

9 Ионатан—Тийм явдал чамаас хол байг. Миний эцэг чамд гай болохоор шийджээ гэдгийг лавтай мэдвэл би чамд мэдүүлэхгүй орхих юм гэж үү? гэхэд

10 Давид Ионатанд—Хэрэв таны эцэг танд хатуу хариу өгвөл хэн надад мэдүүлэх вэ? гэв.

11 Ионатан Давидад—Явъя, хээр талд гаръя гэв. Тэгээд тэд хоёулаа хээр гарав.

12 Тэгэхэд Ионатан Давидад—Израилийн Бурхан, ЭЗЭН гэрч болог. Би маргааш эсвэл нөгөөдөр өдий үед эцгийнхээ санааг тандаж мэдье. Хэрэв Давидын талаар сайхан сэтгэлтэй байвал би хүн илгээж, чамд дуулгахгүй гэж үү?