1 Самуел 20:9-15 АБ2004

9 Ионатан—Тийм явдал чамаас хол байг. Миний эцэг чамд гай болохоор шийджээ гэдгийг лавтай мэдвэл би чамд мэдүүлэхгүй орхих юм гэж үү? гэхэд

10 Давид Ионатанд—Хэрэв таны эцэг танд хатуу хариу өгвөл хэн надад мэдүүлэх вэ? гэв.

11 Ионатан Давидад—Явъя, хээр талд гаръя гэв. Тэгээд тэд хоёулаа хээр гарав.

12 Тэгэхэд Ионатан Давидад—Израилийн Бурхан, ЭЗЭН гэрч болог. Би маргааш эсвэл нөгөөдөр өдий үед эцгийнхээ санааг тандаж мэдье. Хэрэв Давидын талаар сайхан сэтгэлтэй байвал би хүн илгээж, чамд дуулгахгүй гэж үү?

13 Хэрэв миний эцэг чамд гай болохоор шийдсэн байвал түүнийг чамд дуулгалгүй, чамайг аюулгүйгээр зугтаалгахгүй бол ЭЗЭН Ионатаныг ийнхүү болон үүнээс ч илүү шийтгэх болтугай. ЭЗЭН миний эцэгтэй хамт байсны адил чамтай ч хамт байх болтугай.

14 Би амьд хэвээр байвал намайг үхүүлэхгүй байлгахаар ЭЗЭНий хайр энэрлийг чи надад үзүүлэхгүй гэж үү?

15 ЭЗЭН Давидын дайснаас нэгийг ч үлдээлгүй газрын хөрснөөс устгасан үед ч чи өөрийн хайр энэрлийг миний гэрээс үүрд салгахгүй байх болтугай хэмээн өгүүлэв.