1 Давид Нобт, тахилч Ахимелех уруу очив. Ахимелех Давидтай уулзахдаа дагжин чичирч, түүнд—Яагаад та хэнтэй ч биш, ганцаараа явж байна вэ? хэмээн асуув.
2 Давид тахилч Ахимелехт—Хаан нэг хэргийг тушааж, “Чамайг илгээж, чамд тушаах зүйлийг нэг ч хүнд мэдүүлж болохгүй” Би залуустай нэгэн газарт уулзахаар болзов” гэсэн.
3 Тийм учраас одоо чамд юу байгаа вэ? Таван талх ч хамаагүй, юу байгаагаа надад өгөөч гэв.
4 Тахилч Давидад хариулан,—Миний гарт жирийн талх алга. Гэсэн ч ариусгасан талх бий бөгөөд эмэгтэйчүүдтэй хавьтаагүй эрчүүд идэж болох юм гэв.