12 Давид энэ үгийг зүрхэндээ хүлээн авч, Гатын хаан Ахишаас ихэд эмээв.
13 Ийнхүү Давид тэдний өмнө эрүүл саруул ухаантайгаа нуун, галзуу солиотой юм шиг байн, хаалганы самбар дээр юм сараачин, сахал уруугаа шүлсээ гоожуулав.
14 Тэгэхэд Ахиш зарц нартаа—Та нарын харж байгаа энэ хүн галзуу солиотой юм шиг байна. Юунд та нар түүнийг над уруу авчрав?
15 Би галзуу солиотой хүнээр дутлаа гээд миний өмнө галзуу солиотой хүнийг үзүүлэхээр та нар авчрав уу? Энэ хүнийг миний гэрт оруулах гээ юү? хэмээн өгүүлэв.