1 Самуел 21:2-8 АБ2004

2 Давид тахилч Ахимелехт—Хаан нэг хэргийг тушааж, “Чамайг илгээж, чамд тушаах зүйлийг нэг ч хүнд мэдүүлж болохгүй” Би залуустай нэгэн газарт уулзахаар болзов” гэсэн.

3 Тийм учраас одоо чамд юу байгаа вэ? Таван талх ч хамаагүй, юу байгаагаа надад өгөөч гэв.

4 Тахилч Давидад хариулан,—Миний гарт жирийн талх алга. Гэсэн ч ариусгасан талх бий бөгөөд эмэгтэйчүүдтэй хавьтаагүй эрчүүд идэж болох юм гэв.

5 Давид тахилч нарт хариулан,—Үнэхээр намайг гарснаас хойш өдий хүртэл манайхан эмэгтэйчүүдийг цээрлэж ирсэн бөгөөд хэдийгээр энэ жирийн аялал боловч залуучуудын бие нь бузартаагүй. Өнөөдөр ч гэсэн бузартаагүй хэмээн өгүүлэв.

6 Тийнхүү тахилч түүнд ариусгасан талхыг өгөв. Учир нь тэнд оронд нь халуун талх тавихаар ЭЗЭНий өмнөөс салгаж авсан оршихуйн талхнаас өөр талх байсангүй.

7 Тэр өдөр Саулын боолуудын нэг нь тэнд ЭЗЭНий өмнө саатан үлдсэн байв. Түүний нэрийг едом хүн Доег гэдэг байсан бөгөөд тэр Саулын хоньчдын ахлагч байв.

8 Давид Ахимелехт—Энд чиний гарт жад, илд байхгүй юм уу? Би өөрийн илдээ ч, зэвсгээ ч авчраагүй. Учир нь хааны тушаал яаралтай байв гэв.