1 Давид тэндээс явж, Адулламын агуй уруу зугтав. Түүний ах нар болон түүний эцгийн гэрийнхэн бүгд үүнийг сонсоод Давидын байгаа газар уруу ирэв.
2 Зовсон, өрөнд орсон, сэтгэлээр унасан бүх хүмүүс Давид дээр цугларч ирсэн бөгөөд Давид тэдний дээр удирдагч болов. Ийнхүү дөрвөн зуугаад хүн түүнтэй хамт байв.
3 Давид тэндээс Моабын Мизпад очиж, Моабын хаанд—Бурхан надад юу хийж өгөхийг мэдэх хүртэл миний эцэг эх хоёрыг өөрсөдтэйгөө хамт байлгаач гэж гуйв.
4 Ингээд Давид эцэг эхийгээ Моабын хаантай хамт орхисонд эцэг эх нь Давидыг бэхлэлтэд амьдрах хугацаанд хааныд амьдрав.
5 Эш үзүүлэгч Гад Давидад—Бэхлэлтэд бүү нуугд. Босож, Иудагийн нутаг уруу явагтун хэмээн өгүүлсэнд Давид тэндээс гарч, Херетийн ой уруу явав.