1 Нэг хүн Давидад—Филистчүүд Кеилагийн эсрэг дайрч, үтрэмийг дээрэмдэж байна гэж мэдэгдэв.
2 Тэгээд Давид ЭЗЭНээс лавлан—Би очиж эдгээр филистчүүд уруу довтлох уу? хэмээн асуухад ЭЗЭН Давидад—Явагтун, филистчүүд уруу довтолж, Кеилаг аврагтун хэмээн айлдав.
3 Гэтэл Давидын хүмүүс өөрт нь—Харагтун, бид энд Иудад байгаа атлаа айж байна. Хэрэв бид Кеила уруу филистчүүдийн цэргийн эсрэг явбал ямар их айх бол хэмээн өгүүлэв.
4 Тэгэхэд Давид дахин ЭЗЭНээс асуув. ЭЗЭН түүнд хариу болгож,—Босож, Кеила уруу явагтун. Учир нь Би филистчүүдийг чиний гарт өгнө хэмээн айлдав.
5 Ийнхүү Давид өөрийн хүмүүсийн хамт Кеилад очиж, филистчүүдтэй тулалдан, тэдний мал сүргийг булаан тууж, филистчүүдийг маш ихээр цохин алав. Ингэж Давид Кеилагийн оршин суугчдыг аврав.