1 Самуел 23:11-17 АБ2004

11 Кеилагийн хүмүүс намайг түүний гарт өгөх үү? Таны боол сонссоны адил Саул хүрч ирэх үү? Израилийн Бурхан, ЭЗЭН минь ээ, эдгээрийг боолдоо мэдүүлж хайрлаач хэмээсэнд ЭЗЭН—Тэр ирнэ хэмээн айлдав.

12 Дараа нь Давид—Кеилагийн хүмүүс намайг болон миний хүмүүсийг Саулын гарт өгөх үү? гэсэнд ЭЗЭН—Тэд чамайг өгнө хэмээн айлдав.

13 Тэгэхэд Давид болон түүний зургаан зуугаад хүмүүс босон, Кеилагаас гарч, газар сайгүй тэнүүчлэв. Давидыг Кеилагаас оргосныг Саулд мэдэгдсэнд тэр мөрдөхөө зогсоов.

14 Давид цөл газар бэхлэлтүүдэд хоргодож, мөн Зифийн цөлд уулархаг газарт саатаж байв. Саул Давидыг өдөр бүр эрж хайж байсан боловч Бурхан Давидыг Саулын гарт өгсөнгүй.

15 Давид Зифийн цөлд, Хорешт байхдаа Саул өөрийнх нь амийг авахын тулд гарсныг мэдсэн билээ.

16 Саулын хөвгүүн Ионатан босож, Хорешт буй Давид уруу очиж, Бурханы дотор Давидыг зоригжуулав.

17 Тэрээр Давидад—Бүү айгтун. Учир нь миний эцэг Саулын гар чамд хүрэхгүй бөгөөд чи Израилийн хаан болж, би чиний дараа зогсох хүн болно. Миний эцэг Саул ч энэ тухай мэдэж байгаа хэмээн өгүүлэв.