1 Самуел 23:15-21 АБ2004

15 Давид Зифийн цөлд, Хорешт байхдаа Саул өөрийнх нь амийг авахын тулд гарсныг мэдсэн билээ.

16 Саулын хөвгүүн Ионатан босож, Хорешт буй Давид уруу очиж, Бурханы дотор Давидыг зоригжуулав.

17 Тэрээр Давидад—Бүү айгтун. Учир нь миний эцэг Саулын гар чамд хүрэхгүй бөгөөд чи Израилийн хаан болж, би чиний дараа зогсох хүн болно. Миний эцэг Саул ч энэ тухай мэдэж байгаа хэмээн өгүүлэв.

18 Ингээд тэр хоёр ЭЗЭНий өмнө гэрээ байгуулав. Давид Хорешт үлдэж, Ионатан өөрийн гэр уруу буцав.

19 Тэгэхэд зифчүүд Гибеа дахь Саулд ирж,—Давид Иешимоны өмнө зүгт байрладаг Хахилагийн давааны Хореш дахь бэхлэлтэд бидний хамт нуугдаж байгаа бус уу?

20 Одоо тэгэхлээр хаан минь, сэтгэлийнхээ хүслээ биелүүлж хүрч ирэгтүн. Харин бид түүнийг хааны гарт тушаана хэмээн өгүүлэв.

21 Саул—ЭЗЭН та нарыг ивээх болтугай. Учир нь та нар намайг өрөвдөн хайрласан билээ.