1 Самуел 23:2-8 АБ2004

2 Тэгээд Давид ЭЗЭНээс лавлан—Би очиж эдгээр филистчүүд уруу довтлох уу? хэмээн асуухад ЭЗЭН Давидад—Явагтун, филистчүүд уруу довтолж, Кеилаг аврагтун хэмээн айлдав.

3 Гэтэл Давидын хүмүүс өөрт нь—Харагтун, бид энд Иудад байгаа атлаа айж байна. Хэрэв бид Кеила уруу филистчүүдийн цэргийн эсрэг явбал ямар их айх бол хэмээн өгүүлэв.

4 Тэгэхэд Давид дахин ЭЗЭНээс асуув. ЭЗЭН түүнд хариу болгож,—Босож, Кеила уруу явагтун. Учир нь Би филистчүүдийг чиний гарт өгнө хэмээн айлдав.

5 Ийнхүү Давид өөрийн хүмүүсийн хамт Кеилад очиж, филистчүүдтэй тулалдан, тэдний мал сүргийг булаан тууж, филистчүүдийг маш ихээр цохин алав. Ингэж Давид Кеилагийн оршин суугчдыг аврав.

6 Ахимелехийн хөвгүүн Абиатар Давид уруу Кеилад байхад нь зугтаж ирэхдээ гартаа ефод авчирсан байв.

7 Давид Кеилад ирсэн гэдгийг Саулд мэдэгдсэнд тэр—Бурхан түүнийг миний гарт өгөв. Учир нь Давид давхар хаалга, цуургатай хотод орсноороо өөрөө өөрийгөө түгжлээ хэмээн өгүүлэв.

8 Ийнхүү Саул Кеила уруу явж, Давид болон түүний хүмүүсийг бүслэн дайтахаар бүх ард олныг дуудаж цуглуулав.