1 Самуел 23:22-28 АБ2004

22 Одоо явж, илүү тодорхой болгон, түүний очдог газар болон тэнд түүнийг харсан хүн бий эсэхийг сайтар шалгаж үзэгтүн. Учир нь түүнийг маш зальтай хүн гэж би сонссон.

23 Тиймээс харж, түүний хоргодон нуугдаж байгаа бүх газруудын талаар мэдэж, баттай үнэн мэдээг аваад буцаж ирэгтүн. Тэр үед би та нартай хамт явъя. Хэрэв тэр энэ нутагт байгаа бол би түүнийг Иудагийн бүх мянгатуудын дотроос ч эрж хайя хэмээн өгүүлэв.

24 Ингээд тэд босож, Саулаас урьтан Зиф уруу явав. Давид болон түүний хүмүүс Иешимоны өмнө зүгт байрлах Арабад, Маоны цөлд байв.

25 Саул болон түүний хүмүүс Давидыг эрж хайхаар гарахад энэ тухай Давидад мэдэгдсэнд тэрээр Маоны цөлд үлдэн, хадтай газар уруу ирж буув. Саул үүнийг сонсоод Давидыг Маоны цөлд мөшгөн хөөв.

26 Саул уулын нэг талаар Давид болон түүний хүмүүс уулын нөгөө талаар явав. Давид Саулаас зайлах гэж яарч байв. Учир нь Саул болон түүний хүмүүс Давидыг хүмүүстэй нь хамт барихаар бүслэж байв.

27 Гэтэл нэгэн элч Саулд ирж,—Хурдан ирэгтүн. Филистчүүд нутаг уруу довтолж ирлээ хэмээн мэдэгдэв.

28 Ийнхүү Саул Давидыг мөшгөхөө больж, филистчүүдийг угтан тулалдахаар явав. Ийм учраас тэд энэ газрыг—Зайлан зугтаалгасан хад гэж нэрлэжээ.