26 Саул уулын нэг талаар Давид болон түүний хүмүүс уулын нөгөө талаар явав. Давид Саулаас зайлах гэж яарч байв. Учир нь Саул болон түүний хүмүүс Давидыг хүмүүстэй нь хамт барихаар бүслэж байв.
27 Гэтэл нэгэн элч Саулд ирж,—Хурдан ирэгтүн. Филистчүүд нутаг уруу довтолж ирлээ хэмээн мэдэгдэв.
28 Ийнхүү Саул Давидыг мөшгөхөө больж, филистчүүдийг угтан тулалдахаар явав. Ийм учраас тэд энэ газрыг—Зайлан зугтаалгасан хад гэж нэрлэжээ.
29 Давид тэндээс явж, Енгедийн бэхлэлтүүдэд хоргодов.