1 Самуел нас эцэслэв. Бүх Израиль цугларч, түүний төлөө гашуудан, түүнийг Рама дахь гэрт нь оршууллаа. Давид босож, Параны цөл уруу явав.
2 Кармелд эдлэн газартай нэгэн хүн Маонд байжээ. Тэрээр маш их баян хүн бөгөөд гурван мянган хонь, нэг мянган ямаатай байв. Тэр хүн Кармелд хониныхоо ноосыг хяргаж байх зуур
3 (тэр хүний нэрийг Набал, түүний эхнэрийн нэрийг Абигаил гэдэг байв. Өнөөх эмэгтэй ухаан саруул, гоо үзэсгэлэнтэй байсан боловч нөхөр нь зөрүүд, муухай зантай байжээ. Тэр калеб хүн ажээ.)
4 Давид Набалыг хонио хяргаж байгааг цөлд сонсов.