1 Гибеад байсан Саул уруу зифчүүд ирж,—Давид Иешимоны урд талд байдаг Хахилагийн толгодод нуугдаж байгаа бус уу? хэмээн өгүүлэв.
2 Саул босож, Израилийн гурван мянган шилмэл эрчүүдийг авч, Зифийн цөлд байгаа Давидыг эрэхээр Зифийн цөл уруу хөдлөв.
3 Саул Иешимоны урд талд, замын дэргэд орших Хахилагийн толгод дээр буудаллав. Энэ үед Давид цөлд байв. Саулыг өөрийг нь мөрдөж цөлд ирснийг хараад
4 Давид туршуулуудыг явуулж, Саулыг үнэхээр ирж байгааг мэдэв.