1 Самуел 26:20-25 АБ2004

20 ЭЗЭНий оршихуйгаас холдоход миний цус газарт бүү урсаасай. Учир нь Израилийн хаан ууланд ятуу шувуу агнаж байгаа нэгэнтэй адил ганцхан нохой бөөс эрэхээр гарсан билээ хэмээн өгүүлэв.

21 Тэгэхэд Саул—Би нүгэл үйлдэв. Буцаж ирэгтүн, хүү Давид минь! Би дахин чамд гай тотгор учруулахгүй. Учир нь өнөөдөр миний амь чамд үнэтэй байв. Би мунхаг зүйл үйлдэж, том алдаа гаргалаа гэв.

22 Давид хариулан—Харагтун, хааны жад энэ байна! Залуусынхаа нэгийг илгээж, үүнийг авагтун.

23 ЭЗЭН хүн бүрийг зөвт болон итгэлтэй байдлаар нь шагнах болно. ЭЗЭН өнөөдөр таныг миний гарт өгсөн боловч би ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гараа далайхаасаа татгалзсан билээ.

24 Харагтун, миний нүдэнд өнөөдөр таны амь ихэд үнэтэй байсны адил ЭЗЭНий мэлмийд миний амь ихэд үнэтэй байх болтугай. Мөн ЭЗЭН намайг хамаг зовлонгоос аврах болтугай хэмээн өгүүлэв.

25 Дараа нь Саул Давидад—Миний хүү Давид аа, чи ивээгдэх болтугай. Чи их хэргийг бүтээж, үнэхээр амжилт олох болно гэв. Ингээд Давид өөрийн аяныг үргэлжлүүлж, Саул гэр уруугаа буцав.