1 Самуел 26:4-10 АБ2004

4 Давид туршуулуудыг явуулж, Саулыг үнэхээр ирж байгааг мэдэв.

5 Дараа нь Давид Саулын буудалласан газарт ирж, Саул болон түүний цэргийн жанжин Нерийн хөвгүүн Абнер нарын унтдаг газрыг харав. Саул буудлын дунд унтаж, хүмүүс нь түүнийг тойрон байрлажээ.

6 Тэгээд Давид хит хүн Ахимелех болон Зеруиагийн хөвгүүн Иоабын дүү Абишаи нарт хандан—Хэн надтай хамт Саул уруу, буудал уруу явах вэ? гэсэнд Абишаи—Би тантай хамт явна хэмээн хариулав.

7 Ийнхүү Давид, Абишаи хоёр шөнөөр хүмүүс уруу очоод харахад Саул буудлын дунд унтаж байсан ба түүний жад толгойнх нь хажууд газарт зоолттой байв. Абнер болон хүмүүс нь түүнийг тойрон унтаж байв.

8 Тэгэхэд Абишаи Давидад—Бурхан өнөөдөр таны дайсныг гарт тань өгчээ. Тийм учраас энэ жадаар түүнийг нэгмөсөн газарт хатгаж алахыг надад зөвшөөрнө үү. Би хоёр дахин хатгахгүй хэмээн өгүүлэв.

9 Гэвч Давид Абишаид—Түүнийг бүү алагтун. ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар далайчихаад хэн гэм буруугүй үлдэж чадах вэ? гэв.

10 Давид бас хэлэхдээ—ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. ЭЗЭН түүнийг заавал устгана, эсвэл түүний үхэх өдөр ирнэ, эсвэл тулалдаанд явж устгагдана.