1 Самуел 26:9-15 АБ2004

9 Гэвч Давид Абишаид—Түүнийг бүү алагтун. ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар далайчихаад хэн гэм буруугүй үлдэж чадах вэ? гэв.

10 Давид бас хэлэхдээ—ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. ЭЗЭН түүнийг заавал устгана, эсвэл түүний үхэх өдөр ирнэ, эсвэл тулалдаанд явж устгагдана.

11 Би ЭЗЭНий тосолсон хүний эсрэг гар далайхыг ЭЗЭН хорих болтугай. Харин одоо толгойнх нь хажууд байгаа жад, устай савыг аваад явъя хэмээн өгүүлэв.

12 Тэгээд Давид Саулын толгойн хажуугаас жад ба устай савыг авч, явсан боловч харсан хүн, мэдсэн хүн, сэрсэн хүн байсангүй. ЭЗЭНээс ирсэн гүн нойр тэдний дээр байсан учир тэд бүгд унтаж байв.

13 Дараа нь Давид нөгөө тал уруу явж, хол зайнд уулын орой дээр гарав. Тэдний хооронд их зайтай байсан билээ.

14 Давид хүмүүсийг болон Нерийн хөвгүүн Абнерыг дуудан,—Абнер аа, чи хариулахгүй юу? гэхэд Абнер—Хааныг дууддаг чи хэн бэ? хэмээн хариулав.

15 Ийнхүү Давид Абнерт—Чи эр хүн бус уу? Израильд чамтай эн зэрэгцэх хүн байна уу? Яагаад чи өөрийн эзэн хааныгаа хамгаалсангүй вэ? Учир нь чиний эзэн хааныг хороохоор нэгэн хүн ирсэн билээ.