1 Давид өөртөө—Би нэгэн өдөр Саулын гарт устгагдах байх. Филистчүүдийн нутагт зугтаж очихоос өөр арга надад алга. Тэгвэл Саул намайг Израилийн хязгаар нутаг даяар эрж хайхаас цөхөрч, ингээд би түүний гараас зугтана хэмээн өгүүлэв.
2 Тэгээд Давид босож, өөртэйгөө хамт байсан зургаан зуун хүнээ дагуулан Гатын хаан Маохын хөвгүүн Ахиш уруу очив.
3 Давид болон түүний хүмүүс өөрсдийн гэр бүлүүдийн хамт Гатад Ахишийн хамт суув. Давид хоёр эхнэр, Иезреел эмэгтэй Ахиноам болон Набалын эхнэр байсан Кармел эмэгтэй Абигаилтай хамт байв.
4 Давидыг Гат уруу зугтсаныг Саулд мэдэгдсэнд Саул дахин Давидыг мөшгөсөнгүй.