1 Самуел 27:3-9 АБ2004

3 Давид болон түүний хүмүүс өөрсдийн гэр бүлүүдийн хамт Гатад Ахишийн хамт суув. Давид хоёр эхнэр, Иезреел эмэгтэй Ахиноам болон Набалын эхнэр байсан Кармел эмэгтэй Абигаилтай хамт байв.

4 Давидыг Гат уруу зугтсаныг Саулд мэдэгдсэнд Саул дахин Давидыг мөшгөсөнгүй.

5 Дараа нь Давид Ахишт—Хэрвээ би одоо таны тааллыг олсон бол, уг нутгийн нэг хотод нэг газрыг надад өгч, тэнд намайг суулгаж өгнө үү. Боол чинь хааны хотод тантай хамт яагаад суух ёстой билээ? хэмээн өгүүлэв.

6 Ийнхүү Ахиш тэр өдөр Зиклагийг Давидад өгөв. Тийнхүү Зиклаг нь өнөөдрийг хүртэл Иудагийн хаадын мэдэлд байдаг ажээ.

7 Филистчүүдийн нутагт Давидын суусан хоногийн тоо гэвэл нэг жил дөрвөн сар байв.

8 Давид өөрийн хүмүүсийн хамт явж, гешурчууд, гирзичүүд болон амалекчуудыг дайран тонов. Тэд эртнээс Египетийн нутаг хүртэлх Шурын хязгаар нутагт сууж байв.

9 Давид эдгээр нутаг уруу дайрч, нэг ч эрэгтэй, эмэгтэй хүнийг амьд үлдээлгүй, хонь, үхэр, илжиг, тэмээн сүргүүд болон хувцас зэргийг булаан авч, дараа нь буцаж Ахиш уруу ирэв.