1 Самуел 28:3-9 АБ2004

3 Самуел нас эцэслэсэнд бүх Израиль түүний төлөө гашуудаж, түүнийг өөрийнх нь хот болох Рамад оршуулав. Саул мэргэч төлөгч нарыг өөрийн нутгаас хөөв.

4 Филистчүүд цуглан ирж, Шунемд хуарагнан буудалласанд Саул бүх Израилийг цуглуулан, Гилбоад хуарагнан буув.

5 Саул филистчүүдийн хуаранг үзээд ихэд айж, зүрх нь чичрэв.

6 Саул ЭЗЭНээс асуусанд ЭЗЭН түүнд зүүдээр ч, Уримээр ч, эш үзүүлэгчээр ч хариу өгсөнгүй.

7 Тэгэхэд Саул өөрийн зарц нартаа—Надад төлөгч эмийг эрж ологтун. Би түүнд очиж тэр эмээс асууя гэв. Зарц нар нь Саулд—Ен-дорт нэгэн төлөгч эм бий гэлээ.

8 Саул хувцсаа сольж зүсээ хувиргаад, хоёр хүнийг дагуулан, тэр эм дээр шөнөөр очив. Тэр—Надад мэргэлж, миний нэрлэх хүнийг дуудаж өгөгтүн гэв.

9 Гэтэл тэр эм түүнд—Саул энэ нутгаас мэргэч төлөгч нарыг хөөж гаргасныг чи мэднэ. Тийн атал яагаад чи миний аминд урхи тавьж, намайг үхүүлэх гэв? хэмээн загнав.