1 Балчир хөвгүүн Самуел Елигийн өмнө ЭЗЭНд үйлчилж байв. Тэр үед ЭЗЭНий үг ховор, үзэгдлүүд ч цөөн байв.
2 Тэр үед Ели өөрийнхөө газарт хэвтэж байхад (Нүд нь муудаж эхэлсэн бөгөөд тэрээр сайн харж чадахгүй болсон байв.)
3 мөн Бурханы дэнлүү хараахан унтраагүй үед, Бурханы авдар орших ЭЗЭНий сүмд Самуел хэвтэж байв.
4 ЭЗЭН Самуелыг дуудахад—Би энд байна гэж тэр хэлэв.
5 Тэгээд тэр Ели уруу гүйж очин,—Та намайг дуудсан тул би энд байна гэж өгүүлэв. Харин Ели—Би дуудаагүй. Буцаж яваад хэвтэгтүн гэсэнд Самуел буцаж яваад хэвтэв.