18 Ийнхүү Самуел юу ч нуулгүй бүгдийг түүнд ярив. Тэгэхэд Ели—Тэр бол ЭЗЭН мөн. Түүнд таалагдсан бүгдийг Тэр үйлдэх болтугай! гэв.
19 Самуелыг ийнхүү өсөж торниход ЭЗЭН түүнтэй хамт байж, түүний үгнээс нэг нь ч хөсөр хаягдсангүй.
20 Данаас Беершеба хүртэлх бүх Израиль Самуелыг ЭЗЭНий эш үзүүлэгч мөн болохыг мэдэв.
21 ЭЗЭН Шилод дахин үзэгдэж, ЭЗЭН Шилод Өөрийн үгээр Өөрийгөө Самуелд илчлэв.