1 Самуел 3:3-9 АБ2004

3 мөн Бурханы дэнлүү хараахан унтраагүй үед, Бурханы авдар орших ЭЗЭНий сүмд Самуел хэвтэж байв.

4 ЭЗЭН Самуелыг дуудахад—Би энд байна гэж тэр хэлэв.

5 Тэгээд тэр Ели уруу гүйж очин,—Та намайг дуудсан тул би энд байна гэж өгүүлэв. Харин Ели—Би дуудаагүй. Буцаж яваад хэвтэгтүн гэсэнд Самуел буцаж яваад хэвтэв.

6 ЭЗЭН дахин—Самуел! гэж дуудав. Тиймээс Самуел босож, Ели уруу очин,—Та намайг дуудсан тул би энд байна гэв. Гэвч Ели—Би дуудаагүй. Хүү минь, буцаад хэвтэгтүн хэмээн өгүүлэв.

7 Самуел ЭЗЭНийг хараахан мэддэггүй, ЭЗЭНий үг ч түүнд хараахан илэрхийлэгдээгүй байжээ.

8 Ийнхүү ЭЗЭН гурав дахь удаа Самуелыг дахин дуудахад Самуел босож, Ели уруу очин,—Та намайг дуудсан учир би энд байна хэмээн өгүүлэв. Тэгэхэд балчир хөвгүүнийг ЭЗЭН дуудаж байжээ гэдгийг Ели ойлгов.

9 Ели Самуелд—Явж, хэвт. Хэрэв Тэр чамайг дуудвал “ЭЗЭН минь, айлдаж хайрла. Боол тань сонсож байна” хэмээн өгүүлэгтүн гэв. Ингээд Самуел явж, орондоо хэвтэв.