1 Самуел 3:9-15 АБ2004

9 Ели Самуелд—Явж, хэвт. Хэрэв Тэр чамайг дуудвал “ЭЗЭН минь, айлдаж хайрла. Боол тань сонсож байна” хэмээн өгүүлэгтүн гэв. Ингээд Самуел явж, орондоо хэвтэв.

10 Тэгэхэд нь ЭЗЭН ирж, дэргэд нь зогсоод, урьдын адил—Самуел аа, Самуел аа! гэж дуудав. Самуел—Айлдаж хайрла. Боол тань сонсож байна хэмээн өгүүлэв.

11 ЭЗЭН Самуелд айлдахдаа—Харагтун! Би Израильд нэгэн зүйлийг үйлдэх гэж байна. Түүнийг сонссон бүх хүмүүсийн хоёр чих нь хангинах болно.

12 Тэр өдөр Би Елигийн гэрийн талаар Өөрийн өгүүлсэн бүхнийг эхнээс нь дуустал түүний эсрэг гүйцэтгэнэ.

13 Түүний хөвгүүд өөрсдөдөө хараал авчирсан бөгөөд тэр тэднийг зэмлээгүй тул өөрийнх нь мэдсэн гэм нүглийн төлөө түүний гэрийг мөнхөд шийтгэхээр зэхэж байгаа хэмээн Би түүнд айлдсан билээ.

14 Тиймээс Елигийн гэрийн гэм нүгэл нь өргөл, эсвэл тахилаар хэзээ ч цагаатгагдахгүй гэж Би Елигийн гэрт тангараглав гэв.

15 Ийнхүү Самуел өглөө хүртэл унтлаа. Дараа нь ЭЗЭНий өргөөний хаалгыг тэр нээв. Гэвч Самуел энэхүү үзэгдлийг Елид хэлэхээс айж байлаа.