1 Самуел 30:16-22 АБ2004

16 Тэр Давидыг аваачихад, харагтун, амалекчууд газраар дүүрэн тархаж, филистчүүдийн газар болон Иудагийн газраас олзлон авсан асар их зүйлсээс болж, идэж уун, бүжиглэлдэж байлаа.

17 Давид үүрийн гэгээнээс дараагийн өдрийн орой нь хүртэл тэднийг хядав. Тэмээ унаж зугтсан дөрвөн зуун залуусаас өөр тэдний нэг ч хүн зугтаж чадсангүй.

18 Ийнхүү амалекчуудад булаалгасан бүх зүйлээ Давид эргүүлэн авч, өөрийн хоёр эхнэрийг ч аварчээ.

19 Тэдний зүйлсээс жижиг ч, том ч, хөвгүүд ч, охид ч, олзлуулсан юмс ч, тэдэнд булаалгасан зүйлсийн нэг нь ч алдагдсангүй. Давид тэр бүхнийг буцааж авав.

20 Ийнхүү Давид сүргийн эхэнд хүмүүсийн тууж байсан бүх хонь, үхрийг олзолж авлаа. Тэд—Энэ бол Давидын олз хэмээн өгүүлж байлаа.

21 Бесор горхины дэргэд үлдсэн, Давидыг дагаж чадахгүй болтлоо туйлдсан хоёр зуун хүн уруу хүрч ирэхэд тэд Давидыг болон түүний хүмүүсийг угтахаар гарч ирэв. Давид тэдгээр хүмүүст ойртож очин, тэдэнтэй мэндчилэв.

22 Тэр үед Давидтай хамт явсан хүмүүсийн дотроос хорон санаатай ба үл бүтэх бүх хүмүүс ам амандаа—Тэд бидэнтэй хамт яваагүй учир зөвхөн өөрсдийнхөө эхнэр хүүхдийг л авч яваг. Бид эргүүлж авсан олзноосоо тэдэнтэй хуваалцахгүй хэмээн өгүүлжээ.