1 Самуел 30:2-8 АБ2004

2 Тэд эмэгтэйчүүд болон тэнд байсан бүхнийг, жижиг ч бай, том ч бай бүх хүний нэгийг нь ч алалгүйгээр олзлон авч, өөрийн нутаг уруугаа явсан байлаа.

3 Давид болон түүний хүмүүс хотод ирээд харахад хотыг галдан шатаачихсан, эхнэр хүүхдүүд, охидыг нь аваад явчихсан байв.

4 Тэгэхэд Давид болон түүнтэй хамт байсан хүмүүс дуугаа өндөрсгөн уйлах ч тэнхээгүй болтлоо цурхиран уйлав.

5 Давидын хоёр эхнэр болох Иезреел эмэгтэй Ахиноам болон Набалын эхнэр байсан Кармел эмэгтэй Абигаил нарыг ч олзлон явсан байв.

6 Түүнээс гадна, ардууд бүгд өөрсдийн хөвгүүд охидынхоо төлөө сэтгэлдээ гашуудаж байсан тул Давид уруу чулуу шидэж алахаар ярилцаж байсан учраас Давид ихэд зовов. Гэвч Давид өөрийн Бурхан ЭЗЭНээр өөрийгөө зоригжуулав.

7 Дараа нь Давид Ахимелехийн хөвгүүн тахилч Абиатарт хандан—Ефодыг авч ирэгтүн хэмээн гуйсанд Абиатар Давидад ефодыг авчирч өгөв.

8 Давид ЭЗЭНээс лавлан,—Эдгээр дээрэмчдийн бүлгийг би мөрдөх үү? Би тэднийг хөөж гүйцэх үү? хэмээн асуухад ЭЗЭН түүнд—Мөрдөгтүн, чи тэднийг заавал хөөж гүйцэн, бүхнийг аварч чадна хэмээн хариулав.