23 Тэгэхэд Давид—Ах дүү нар минь, биднийг хамгаалж, бидний эсрэг ирсэн дээрэмчдийн бүлгийг бидний гарт тушаасан ЭЗЭНий бидэнд өгсөн юмсыг ингэж болохгүй.
24 Ийм хэргийн тухайд та нарын хэлэхийг хэн сонсох вэ? Тулалдаанд явсан хүмүүсийн хувь нь ачаа барааны дэргэд байсан хүмүүсийн хувьтай адилхан. Тэд адилхан хуваах ёстой хэмээн өгүүлэв.
25 Тэр өдрөөс хойш Давид үүнийг Израилийн төлөөх зарлиг тогтоол болгосон нь эдүгээ хүртэл мөрдөгдөж иржээ.
26 Давид Зиклагт ирээд, өөрийн найз нөхөд болох Иудагийн ахлагчдад олзны юмсаас илгээн,—Харагтун, энэ бол ЭЗЭНий дайснуудын олзноос та нарт бэлэг болгох юмс билээ.
27 Эдгээр нь Бетел, Негевийн Рамот болон Иаттирт байсан хүмүүст,
28 мөн Ароер, Сифмот болон Ештемоад байсан хүмүүст,
29 мөн Ракал, иерахмеелчүүдийн хотууд болон кенчүүдийн хотуудад байсан хүмүүст,