25 Тэр өдрөөс хойш Давид үүнийг Израилийн төлөөх зарлиг тогтоол болгосон нь эдүгээ хүртэл мөрдөгдөж иржээ.
26 Давид Зиклагт ирээд, өөрийн найз нөхөд болох Иудагийн ахлагчдад олзны юмсаас илгээн,—Харагтун, энэ бол ЭЗЭНий дайснуудын олзноос та нарт бэлэг болгох юмс билээ.
27 Эдгээр нь Бетел, Негевийн Рамот болон Иаттирт байсан хүмүүст,
28 мөн Ароер, Сифмот болон Ештемоад байсан хүмүүст,
29 мөн Ракал, иерахмеелчүүдийн хотууд болон кенчүүдийн хотуудад байсан хүмүүст,
30 мөн Хорма, Бор-ашан болон Атахад байсан хүмүүст,
31 мөн Хебронд байсан хүмүүст хийгээд Давид ба түүний хүмүүсийн явж дассан бүх газрын хүмүүст билээ хэмээн хэлүүлэв.