1 Филистчүүд Израилийн эсрэг тулалдахад, Израилийн эрчүүд филистчүүдээс зугтаж, Гилбоа ууланд хиаран унав.
2 Филистчүүд Саул болон түүний хөвгүүдийг гүйцэн авч, Саулын хөвгүүн болох Ионатан, Абинадаб, Малхи-шуа нарыг алав.
3 Саулын эсрэг тулалдаан хүчтэй болж, нум сумаар харвагчид түүнийг харвасанд тэр суманд оногдон хүнд шархдав.
4 Тэгэхэд Саул өөрийн зэвсэг үүрэгчдээ—Чи илдээ сугалан намайг хатгаж ал. Эс тэгвэл хөвч хөндүүлээгүй эдгээр хүмүүс ирж, намайг хатган алж, доромжлол болгох болно хэмээн өгүүлэв. Гэвч зэвсэг баригч нь ихэд айж байсан тул үүнийг гүйцэтгэж чадсангүй. Тиймээс Саул илдээ авч, дээрээс нь унав.