1 Самуел 31:2-8 АБ2004

2 Филистчүүд Саул болон түүний хөвгүүдийг гүйцэн авч, Саулын хөвгүүн болох Ионатан, Абинадаб, Малхи-шуа нарыг алав.

3 Саулын эсрэг тулалдаан хүчтэй болж, нум сумаар харвагчид түүнийг харвасанд тэр суманд оногдон хүнд шархдав.

4 Тэгэхэд Саул өөрийн зэвсэг үүрэгчдээ—Чи илдээ сугалан намайг хатгаж ал. Эс тэгвэл хөвч хөндүүлээгүй эдгээр хүмүүс ирж, намайг хатган алж, доромжлол болгох болно хэмээн өгүүлэв. Гэвч зэвсэг баригч нь ихэд айж байсан тул үүнийг гүйцэтгэж чадсангүй. Тиймээс Саул илдээ авч, дээрээс нь унав.

5 Зэвсэг баригч нь Саулыг үхсэнийг үзээд өөрийнхөө илдний дээрээс унаж, Саулын дэргэд үхэв.

6 Ийнхүү тэр өдөр Саул гурван хөвгүүнтэйгээ, зэвсэг баригчтайгаа болон бүх хүмүүсийнхээ хамт үхэв.

7 Хөндийн нөгөө талд болон Иордан голын цаад талд байсан Израиль хүмүүс Израилийн эрчүүдийг зугтааж, Саул болон түүний хөвгүүдийн үхсэнийг хараад хотуудыг орхиж, зайлав. Тэгээд филистчүүд ирж тэнд суужээ.

8 Дараа өдөр нь филистчүүд алагдагсдыг тонохоор ирэхдээ Саул болон түүний гурван хөвгүүнийг Гилбоа ууланд үхсэн байхыг олов.