8 Дараа өдөр нь филистчүүд алагдагсдыг тонохоор ирэхдээ Саул болон түүний гурван хөвгүүнийг Гилбоа ууланд үхсэн байхыг олов.
9 Тэд Саулын толгойг огтлон, зэвсгийг нь мултлан авч, өөрсдийн шүтээнүүдийн сүм болон ардуудад сайхан мэдээг хүргэхээр тэдгээрийг Филистийн бүх нутагт илгээв.
10 Тэд Саулын зэвсгийг Аштаротын сүмд тавьж, түүний цогцсыг Бет-шаны хананд өлгөв.
11 Иабеш-Гилеадын оршин суугчид филистчүүдийн Саулд юу хийснийг сонсоод,
12 бүх эр зоригт баатрууд нь босож, бүхэл шөнийн туршид алхсаар Саул болон түүний хөвгүүдийн цогцсыг Бет-Шаны хананаас авч, Иабешт авчран, тэнд шатаав.
13 Тэгээд тэдний ясыг авч, Иабеш дахь сухай модны доор оршуулан, долоо хоног мацаг барив.