1 Самуел 4:1-6 АБ2004

1 Ийнхүү Самуелын үг Израиль даяар тархав. Израиль филистчүүдтэй тулалдахаар гарч, Ебенезерийн дэргэд буудаллав. Филистчүүд ч Афект буудаллав.

2 Филистчүүд Израильтай уулзан тулалдахаар жагсаалаар иржээ. Тулаан газар авахад, Израиль филистчүүдэд ялагдсан ба филистчүүд дайны талбарт дөрвөн мянга орчим хүнийг алав.

3 Ард олныг хуаранд буцаж ирэхэд Израилийн ахлагчид—ЭЗЭН яагаад өнөөдөр биднийг филистчүүдийн өмнө ялагдалд хүргэв? Шилогоос ЭЗЭНий гэрээний авдрыг өөрсдөдөө авчиръя. Тэр нь бидний дунд ирж, биднийг дайснуудын гараас аврах юм хэмээн өгүүлжээ.

4 Тиймээс ард олон Шило уруу хүмүүсийг явуулж, херубуудын дээр орших түмэн цэргийн ЭЗЭНий гэрээний авдрыг тэндээс авч ирэв. Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар Бурханы гэрээний авдрын хамт тэнд байлаа.

5 ЭЗЭНий гэрээний авдрыг хуаранд авчрахад, газар доргитол бүх Израиль уухайлан хашхирав.

6 Филистчүүд тэр их уухайлах дууг сонсоод,—Еврейчүүдийн хуаранд гарсан ийм уухайлах дуу нь юу вэ? гэлцэв. Тэгээд ЭЗЭНий гэрээний авдар хуаранд ирснийг тэд мэдлээ.