1 Самуел 4:6-12 АБ2004

6 Филистчүүд тэр их уухайлах дууг сонсоод,—Еврейчүүдийн хуаранд гарсан ийм уухайлах дуу нь юу вэ? гэлцэв. Тэгээд ЭЗЭНий гэрээний авдар хуаранд ирснийг тэд мэдлээ.

7 Филистчүүд—Бурхан тэдний хуаранд залран ирэв хэмээн өгүүлж айцгаав. Тэгээд—Бидэнд гай ирэв. Урьд нь ийм юм тохиолдож байгаагүй.

8 Бидэнд гай ирэв. Хэн биднийг эдгээр хүчит бурхдын мутраас аврах вэ? Эдгээр нь египетчүүдийг цөлд элдэв төрлийн гамшгаар устгасан бурхад мөн билээ.

9 Филистчүүд ээ, эрэлхэг, зоригтой байгтун. Эс тэгвээс еврейчүүд та нарын боол байсны адил та нар еврейчүүдийн боол болно. Эрэлхэг байж, тулалдагтун гэлцэв.

10 Тэгээд филистчүүд тулалдсанд Израиль ялагдан, хүн бүр майхан уруугаа зугтав. Израилиас гучин мянган явган цэрэг алагдсан нь аймшигтай том аллага байлаа.

11 ЭЗЭНий авдар булаагдаж, Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар үхэв.

12 Нэгэн Бениамин хүн байлдааны тэргүүн шугамаас зугтан тэр өдрөө Шилод ирэв. Тэр хувцсаа урж, толгойдоо шороо цацсан байв.