1 Самуел 4:8-14 АБ2004

8 Бидэнд гай ирэв. Хэн биднийг эдгээр хүчит бурхдын мутраас аврах вэ? Эдгээр нь египетчүүдийг цөлд элдэв төрлийн гамшгаар устгасан бурхад мөн билээ.

9 Филистчүүд ээ, эрэлхэг, зоригтой байгтун. Эс тэгвээс еврейчүүд та нарын боол байсны адил та нар еврейчүүдийн боол болно. Эрэлхэг байж, тулалдагтун гэлцэв.

10 Тэгээд филистчүүд тулалдсанд Израиль ялагдан, хүн бүр майхан уруугаа зугтав. Израилиас гучин мянган явган цэрэг алагдсан нь аймшигтай том аллага байлаа.

11 ЭЗЭНий авдар булаагдаж, Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар үхэв.

12 Нэгэн Бениамин хүн байлдааны тэргүүн шугамаас зугтан тэр өдрөө Шилод ирэв. Тэр хувцсаа урж, толгойдоо шороо цацсан байв.

13 Түүнийг ирэхэд Ели замын хажуугийн сандал дээр суун, түүний зүрх Бурханы авдрын төлөө түгшиж байсан учир тэр хичээнгүйлэн харуулдаж байлаа. Тэр хүн хот уруу орж мэдээг дуулгахад, хотынхон бүгд уйлалдан бархиралдав.

14 Ели уйлалдан бархиралдах дууг сонсоод,—Энэ юун дуу шуугиан бэ? хэмээн асуухад, өнөөх хүн яаравчлан ирээд, Елид мэдүүлэв.