1 Самуел 5:8-12 АБ2004

8 Тэгээд тэд хүмүүсийг явуулж, Филистийн бүх ноёдыг цуглуулан,—Израилийн Бурханы авдрыг бид яах вэ? гэж асуув. Тэд—Израилийн Бурханы авдрыг Гатад аваачъя хэмээв. Тэд Израилийн Бурханы авдрыг аваачив.

9 Түүнийг Гатад аваачсаны дараа Бурханы мутар энэ хотын эсрэг аймшигтай үймээн авчран, Бурхан энэ хотын хүмүүсийг хөгшин, залуугүй зовоож, тэд бүгд хавдар өвчтэй болов.

10 Тэд Бурханы авдрыг Екрон уруу илгээв. Бурханы авдар Екронд хүрсэнд екрончууд хашхиралдан,—Тэд Израилийн Бурханы авдрыг бидэн уруу авчирсан нь биднийг болон манай ард олныг үхүүлэхийн тулд юм гэцгээв.

11 Тийм учраас тэд хүмүүсийг илгээж, Филистийн хамаг ноёдыг цуглуулан,—Биднийг болон манай ард олныг үхүүлэхгүйн тулд Израилийн Бурханы авдрыг байсан газар уруу нь буцаан явуулагтун хэмээн шаардав. Учир нь хот даяар үхлийн үймээн самуун байв. Бурханы мутар тэнд маш хүндээр тэднийг дарж байв.

12 Үхээгүй хүмүүс нь хавдар өвчинд баригдаж, хотын орь дуу тэнгэрт хадав.