1 Самуел 6:11-17 АБ2004

11 Тэд ЭЗЭНий авдрыг бас алтан хулганууд болон хавдрынхаа дүрсүүдийг хийсэн хайрцгийг тэргэн дээр тавив.

12 Үнээнүүд Бет-шемешийн зүг уруу чигээрээ явж, нэг замаа даган мөөрсөөр цаашлан, баруун тийш ч, зүүн тийш ч эргэсэнгүй. Филистийн ноёд Бет-шемешийн хил хязгаар хүртэл тэдний араас дагаж явав.

13 Бет-шемешийн хүмүүс хөндийд улаан буудайныхаа ургацыг хурааж байгаад, нүдээ өргөн авдрыг харцгаав. Тэд авдрыг хараад ихэд баярлав.

14 Өнөө тэрэг Бет-шемеш хүн Иошуагийн талбайд ирж, нэгэн бул чулууны дэргэд зогсов. Тэр хүмүүс тэрэгний модыг хагалан, үнээнүүдийг ЭЗЭНд шатаалт тахил болгон өргөв.

15 Левичүүд ЭЗЭНий авдар болон түүнтэй хамт байсан алтан эдлэл хийсэн хайрцгийг авч, тэдгээрийг бул чулуун дээр тавив. Бет-шемешийн хүмүүс тэр өдөр ЭЗЭНд шатаалт тахилууд болон өргөгдсөн өргөлүүдийг өргөлөө.

16 Филистийн таван ноён үүнийг үзээд, тэр өдөртөө Екрон уруу буцав.

17 Филистчүүд гэмийн тахил болгон ЭЗЭНд буцаан өгсөн хавдар өвчний алтан дүрсүүд гэвэл нэг нь Ашдодын төлөө, нэг нь Газын төлөө, нэг нь Ашкелоны төлөө, нэг нь Гатын төлөө, нэг нь Екроны төлөө байв.