1 Самуел 6:16-21 АБ2004

16 Филистийн таван ноён үүнийг үзээд, тэр өдөртөө Екрон уруу буцав.

17 Филистчүүд гэмийн тахил болгон ЭЗЭНд буцаан өгсөн хавдар өвчний алтан дүрсүүд гэвэл нэг нь Ашдодын төлөө, нэг нь Газын төлөө, нэг нь Ашкелоны төлөө, нэг нь Гатын төлөө, нэг нь Екроны төлөө байв.

18 Бас алтан хулганууд нь таван ноёнд харьяалагдах филистчүүдийн бүх хотууд болох бэхлэлттэй хотоос орон нутгийн тосгод хүртэлх хотуудын тооны дагуу байв. ЭЗЭНий авдрыг тавьсан бул чулуу нь өнөөдрийг хүртэл Бет-шемеш хүн Иошуагийн талбайд гэрчлэл болон буй ажээ.

19 Бет-шемешийн хүмүүс ЭЗЭНий авдрын доторхыг харсан тул ЭЗЭН тэдний заримыг цохиж алав. ЭЗЭН ардуудаас тавин мянга далан хүнийг цохиж алав. ЭЗЭН ардуудыг өршөөлгүй хядсанд ардууд гашуудав.

20 Бет-шемешийн хүмүүс—Энэ ариун Бурхан, ЭЗЭНий өмнө хэн зогсож чадах вэ? Тэр Бурхан биднээс хэн уруу очих вэ? гэцгээв.

21 Тиймээс тэд Кириат-иеаримын оршин суугчид уруу элч нарыг илгээж—Филистчүүд ЭЗЭНий авдрыг буцааж авчирлаа. Та нар ирж, үүнийг өөртөө авагтун гэв.