18 Бас алтан хулганууд нь таван ноёнд харьяалагдах филистчүүдийн бүх хотууд болох бэхлэлттэй хотоос орон нутгийн тосгод хүртэлх хотуудын тооны дагуу байв. ЭЗЭНий авдрыг тавьсан бул чулуу нь өнөөдрийг хүртэл Бет-шемеш хүн Иошуагийн талбайд гэрчлэл болон буй ажээ.
19 Бет-шемешийн хүмүүс ЭЗЭНий авдрын доторхыг харсан тул ЭЗЭН тэдний заримыг цохиж алав. ЭЗЭН ардуудаас тавин мянга далан хүнийг цохиж алав. ЭЗЭН ардуудыг өршөөлгүй хядсанд ардууд гашуудав.
20 Бет-шемешийн хүмүүс—Энэ ариун Бурхан, ЭЗЭНий өмнө хэн зогсож чадах вэ? Тэр Бурхан биднээс хэн уруу очих вэ? гэцгээв.
21 Тиймээс тэд Кириат-иеаримын оршин суугчид уруу элч нарыг илгээж—Филистчүүд ЭЗЭНий авдрыг буцааж авчирлаа. Та нар ирж, үүнийг өөртөө авагтун гэв.