1 Самуел өндөр настай болж, өөрийн хөвгүүдийг Израилийн шүүгчид болгон томилов.
2 Ууган хөвгүүнийх нь нэр Иоел, удаах хөвгүүнийх нь нэр Абиа байсан бөгөөд тэд Беершебад шүүгчид байв.
3 Харин түүний хөвгүүд нь эцгийнхээ замаар явалгүй, шударга бус олз ашиг хайн эргэж, хээл хахууль аван, шударга ёсыг гажуудуулав.
4 Израилийн бүх ахлагчид цугларан, Рама дахь Самуел уруу иржээ.
5 Тэд түүнд—Та одоо настай болов. Таны хөвгүүд ч таны замаар явахгүй байна. Одоо бусад улсуудын адил биднийг захирах хааныг бидэнд томилж өгнө үү? гэв.