1 Самуел 8:11-17 АБ2004

11 Тэр хэлэхдээ—Та нарыг захирах хааны эрх нь ийм байх юм. Хаан та нарын хөвгүүдийг авч, тэднийг өөрийн морин тэрэгнүүдэд суулган, мориндоо мордуулан, тэд хааны морин тэрэгнүүдийн өмнө явах болно.

12 Хаан өөрийнхөө төлөө мянгат болон тавьтын дарга нарыг томилж, зарим хүнээр газраа хагалуулан, тариагаа хураалгаж, зэр зэвсгээ болон тэрэгнийхээ тоноглолыг хийлгүүлнэ.

13 Хаан бас та нарын охидыг авч, тэд нараар үнэртнийг бэлдүүлэн, хоол хийлгүүлэн, талх бариулна.

14 Хаан та нарын тариалангийн талбай, усан үзмийн болон чидун модны талбайнуудаас хамгийн сайныг авч, өөрийн зарц нарт өгнө.

15 Тэр та нарын үр тариа болон усан үзмийн аравны нэгийг авч, өөрийн түшмэд, зарц нартаа өгнө.

16 Хаан бас та нарын эрэгтэй, эмэгтэй боолууд, хамгийн ажилсаг залуус, илжгийг авч, тэдгээрийг өөрийнхөө ажилд хэрэглэнэ.

17 Тэр та нарын хонин сүргүүдээс аравны нэгийг авч, та нар өөрсдөө түүний боолууд болно.