17 Тэр та нарын хонин сүргүүдээс аравны нэгийг авч, та нар өөрсдөө түүний боолууд болно.
18 Тэр өдөр болоход та нар өөрсдөдөө зориулж сонгосон хаанаас болж хашхирсан ч, тэр өдөр ЭЗЭН та нарт хариу өгөхгүй гэв.
19 Гэсэн ч ард олон Самуелын үгийг сонсохоос татгалзан,—Үгүй. Харин биднийг захирах хаан байх ёстой.
20 Бид ч бусад бүх улс үндэстний адил байж, манай хаан биднийг захирч, бидний тэргүүнд явж, тулалдааныг минь удирдах болтугай гэцгээв.
21 Самуел ард олны өгүүлэх бүх үгсийг сонсоод, тэдгээрийг ЭЗЭНд давтан хэлжээ.
22 ЭЗЭН Самуелд айлдан—Тэдний дуу хоолойг сонсож, тэдэнд хааныг томилогтун хэмээв. Тийнхүү Самуел Израилийн эрчүүдэд—Хүн бүр өөр өөрсдийн хот уруу буцагтун гэж хэлэв.