1 Самуел 9:14-20 АБ2004

14 Тийнхүү тэд хот уруу явцгаав. Тэднийг хотод хүрэх үед Самуел мөргөлийн өндөрлөг өөд гарахаар явж байсан бөгөөд тэднийг чиглэн ирсэн билээ.

15 Саулыг ирэхээс нэг өдрийн өмнө ЭЗЭН Самуелд нэгэн зүйлийг илчилж,—

16 Маргааш өдийд Би чам уруу Бениамины нутгаас нэг хүнийг явуулна. Чи түүнийг Миний ард түмэн Израилийг захирах ноён болгон тосол. Тэр Миний ард түмнийг филистчүүдийн савраас аврах болно. Учир нь Миний ард түмний хашхирах дуу Надад хүрч, Би Өөрийн ард түмнээ энэрэв гэжээ.

17 Самуел Саулыг харах үед ЭЗЭН түүнд—Харагтун, Миний чамд хэлсэн хүн энэ байна. Энэ хүн Миний ард түмнийг захирна гэж мэдүүлэв.

18 Саул хаалганы дэргэд Самуел уруу ойртож ирээд,—Үзмэрчийн гэр хаана байгааг надад хэлж өгнө үү гэв.

19 Самуел Саулд хариулан,—Би үзмэрч байна. Миний өмнө ороод мөргөлийн өндөрлөг өөд явагтун. Учир нь өнөөдөр чи надтай хамт хоол идэх болно. Маргааш өглөө би чамайг явуулъя. Чиний зүрх сэтгэлд байгаа бүгдийг хэлэх болно.

20 Гурван хоногийн өмнө алга болсон илжигнүүдийнхээ төлөө бүү санаа зовогтун. Учир нь тэднийг олсон билээ. Израилийн бүхий л хүсэл тэмүүлэл хэний төлөө байна вэ? Энэ нь чиний төлөө болон эцгийн чинь бүх гэрийнхний төлөө бус уу? гэж хэлэв.