1 Самуел 9:17-23 АБ2004

17 Самуел Саулыг харах үед ЭЗЭН түүнд—Харагтун, Миний чамд хэлсэн хүн энэ байна. Энэ хүн Миний ард түмнийг захирна гэж мэдүүлэв.

18 Саул хаалганы дэргэд Самуел уруу ойртож ирээд,—Үзмэрчийн гэр хаана байгааг надад хэлж өгнө үү гэв.

19 Самуел Саулд хариулан,—Би үзмэрч байна. Миний өмнө ороод мөргөлийн өндөрлөг өөд явагтун. Учир нь өнөөдөр чи надтай хамт хоол идэх болно. Маргааш өглөө би чамайг явуулъя. Чиний зүрх сэтгэлд байгаа бүгдийг хэлэх болно.

20 Гурван хоногийн өмнө алга болсон илжигнүүдийнхээ төлөө бүү санаа зовогтун. Учир нь тэднийг олсон билээ. Израилийн бүхий л хүсэл тэмүүлэл хэний төлөө байна вэ? Энэ нь чиний төлөө болон эцгийн чинь бүх гэрийнхний төлөө бус уу? гэж хэлэв.

21 Саул хариуд нь—Би Израилийн овгуудын дотроос хамгийн бага нь болох Бениамины хөвгүүн бөгөөд миний гэр бүл Бениамин овгийн бүх гэр бүл дотроос хамгийн дорой нь бус уу? Юунд та надад ийнхүү өгүүлнэ вэ? гэв.

22 Тэгээд Самуел Саул болон түүний зарцыг танхимд дагуулан орж, уригдсан гуч орчим эрчүүдийн тэргүүн суудалд суулгав.

23 Самуел тогоочид—Миний чамд өгч “Үүнийг хойш тавь” гэж хэлсэн хувийг авчрагтун гэжээ.