1 Самуел 9:7-13 АБ2004

7 Тэгэхэд Саул зарцдаа—Харин хэрэв бид очвол, тэр хүнд юу аваачиж өгөх вэ? Бидний богцон дахь талх ч дуусчихсан. Бурханы хүнд барих бэлэг ч байхгүй. Бидэнд юу байгаа билээ? гэв.

8 Зарц нь Саулд дахин хариулж,—Харагтун. Миний гарт мөнгөн шекелийн дөрөвний нэг байна. Би үүнийг Бурханы хүнд өгч, тэр бидэнд явах замыг минь зааж өгнө гэв.

9 (Урьд Израильд хэн нэгэн хүн Бурханы хүслийг асуухаар очихдоо “Үзмэрчид очъё” гэдэг байжээ. Одоогийн эш үзүүлэгчийг урьдын цагт үзмэрч гэдэг байв.)

10 Тэгээд Саул зарцдаа—Зөв ярьж байна. Одоо явцгаая гэв. Ингээд Бурханы хүн байгаа хот уруу тэд явцгаав.

11 Тэд хот уруу өгсөн явахдаа ус авахаар гарч явсан залуу эмэгтэйчүүдтэй уулзан, тэдэнд—Үзмэрч энд байгаа юу? гэж асуув.

12 Тэд хариулан—Тийм ээ, тэр та нарын урд явж байна. Одоо хурдлагтун, ард олон өнөөдөр мөргөлийн өндөрлөг дээр тахил өргөх тул тэр өнөөдөр хотод ирсэн юм.

13 Та нар хот уруу ормогц, түүнийг мөргөлийн өндөрлөг өөд гарч, зоог барихын өмнө түүнтэй уулзах болно. Учир нь тэр тахилыг ерөөх ёстой болохоор түүнийг ирэх хүртэл ард олон зоог барихгүй. Ерөөсний дараа уригдагсад зоог барьж эхэлдэг юм. Тийм учраас одоо явж, түүнтэй уулзагтун гэв.