Езра 1:4-10 АБ2004

4 Аль ч газар амьдарч байж болох амьд үлдсэн хүн бүрийг тэр газрын хүмүүс нь Иерусалим дахь Бурханы өргөөний төлөө мөнгө, алт, эд бараа, мал сүргийг сайн дурын өргөлийн хамтаар тэтгэх болтугай»” гэв.

5 Тэгэхэд Иуда болон Бениамины эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид, тахилч нар ба левичүүд болон Иерусалим дахь ЭЗЭНий өргөөг дахин барихын тулд явуулахаар сүнсийг нь Бурхан хөдөлгөсөн хүн бүр босоцгоов.

6 Тэдний бүх хөрш нь сайн дурын өргөл гэж өгөгдсөн бүхнээс гадна мөнгөн эд зүйлс, алт, эд бараа, мал сүрэг болон үнэт зүйлсээр тэднийг урамшуулан дэмжив.

7 Бас Кореш хаан Небухаднезарын Иерусалимаас авч одоод өөрийн бурхдын гэрт тавьсан ЭЗЭНий өргөөний эд юмсыг гаргаж ирэв.

8 Персийн хаан Кореш тэдгээр эд юмсыг эрдэнэсийн сан сахигч Митредатын гараар гаргаж ирүүлэн, Иудагийн ноён Шешбазарт тоогоор нь өгөв.

9 Тэдгээрийн тоо нь гучин алтан таваг, мянган мөнгөн таваг, хорин есөн хутга,

10 гучин алтан аяга, хоёрдугаар төрлийн дөрвөн зуун арван мөнгөн аяга болон нэг мянган бусад эд юмс байв.