Езра 10:1-5 АБ2004

1 Езраг залбирч, нүглээ наманчилан уйлж, Бурханы өргөөний өмнө сунан мөргөж байхад, Израилиас асар их чуулган гашуунаар уйлцгааж, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд мөн хүүхдүүд түүн уруу цугларцгаав.

2 Еламын хөвгүүдийн нэг Иехиелийн хүү Шеканиа Езрад—Бид Бурхандаа итгэлгүй хандаж, энэ газрын ард түмнүүдээс харь эмэгтэйчүүдтэй гэрлэсэн. Гэсэн хэдий ч одоо энэ бүхнээс үл хамаарч Израильд найдвар байна.

3 Тиймээс одоо Эзэн болон бидний Бурханы хуулиас сүрддэг хүмүүсийн зөвлөгөөний дагуу бүх эхнэрүүдээ болон тэдний хүүхдүүдийг явуулахаар Бурхантайгаа гэрээ хийцгээе. Энэ нь хуулийн дагуу хийгдэг!

4 Босогтун! Учир нь энэ хэрэг бол таны хариуцлага боловч бид тантай хамт байна. Зоригтой байж, үйлдэгтүн! гэв.

5 Тэгэхэд Езра босож, удирдах тахилч нар, левичүүд болон бүх израильчуудыг энэ саналын дагуу үйлдэнэ хэмээн тангараг өргүүлэв. Тийнхүү тэд тангараг өргөв.