54 Незиагийн хөвгүүд, Хатифагийн хөвгүүд юм.
55 Соломоны зарц нарын хөвгүүд нь Сотаин хөвгүүд, Хассоферетын хөвгүүд, Перудагийн хөвгүүд,
56 Иаалагийн хөвгүүд, Дарконы хөвгүүд, Гидделийн хөвгүүд,
57 Шефатиагийн хөвгүүд, Хаттилын хөвгүүд, Похерет-хаззебаимын хөвгүүд, Амигийн хөвгүүд юм.
58 Сүмийн бүх үйлчлэгчид ба Соломоны зарц нарын хөвгүүд нь гурван зуун ерэн хоёр байв.
59 Эдгээр нь Тел-мела, Тел-харша, Херуб, Аддан болон Иммерээс ирсэн хүмүүс юм. Гэвч тэд Израилийнх мөн эсэхээ, өөрсдийн үр удмаа, өөрсдийн эцгүүдийн бүлүүдийн тухай баталгаагаа гаргаж эс чадав. Үүнд:
60 Делаиагийн хөвгүүд, Тобиан хөвгүүд, Некодагийн хөвгүүд зургаан зуун тавин хоёр.