Езра 2:59-65 АБ2004

59 Эдгээр нь Тел-мела, Тел-харша, Херуб, Аддан болон Иммерээс ирсэн хүмүүс юм. Гэвч тэд Израилийнх мөн эсэхээ, өөрсдийн үр удмаа, өөрсдийн эцгүүдийн бүлүүдийн тухай баталгаагаа гаргаж эс чадав. Үүнд:

60 Делаиагийн хөвгүүд, Тобиан хөвгүүд, Некодагийн хөвгүүд зургаан зуун тавин хоёр.

61 Тахилч нарын хөвгүүдээс Хабаиагийн хөвгүүд, Хаккозын хөвгүүд, гилеад хүн Барзиллаин охидоос эхнэр авч тэдний нэрээр нэрлэгдэх болсон Барзиллаин хөвгүүд.

62 Тэдгээр хүмүүс өөрсдийн угсаа гарлын тэмдэглэлээс байршлаа хайсан боловч олоогүй аж. Тиймээс тэд бузар хэмээн тооцогдож, тахилчлалаас хасагдав.

63 Тэгээд Урим ба Туммимтэй тахилч босож зогсохоос нааш тэд хамгийн ариун зүйлсээс идэж болохгүйг захирагч тэдэнд хэлэв.

64 Бүх чуулганд дөчин хоёр мянга гурван зуун жаран хүн тоолуулсан юм.

65 Энэ нь тэдний долоон мянга гурван зуун гучин долоон эрэгтэй, эмэгтэй зарц нараас гадна байсан бөгөөд тэдэнд хоёр зуун эрэгтэй, эмэгтэй дуучид байв.