1 Долдугаар сар болоход Израилийн хөвгүүдийг хотуудад байсан үед ард түмэн бүгд нэг хүн мэт Иерусалимд цуглацгаав.
2 Тэгэхэд Иозадакийн хүү Иешуа ба түүний ах дүү тахилч нар болон Шеалтиелын хүү Зеруббабел ба түүний ах дүү нар босож, Бурханы хүн Мосегийн хуульд бичигдсэнчлэн шатаалт тахилыг дээр нь өргөхийн тулд Израилийн Бурханы тахилын ширээг босгов.
3 Тэд нутгийн хүмүүсээс айж байсан учраас тахилын ширээг суурин дээр нь байрлуулаад түүн дээрээ ЭЗЭНд шатаалт тахилуудыг өглөө, орой өргөв.
4 Тэд Майхан Баярыг бичигдсэн ёсоор тэмдэглэн, өдөр бүрийн тогтоосон тооны шатаалт тахилыг өдөр бүр шаардагдах хэмжээгээр зааврын дагуу өргөв.