Езра 4:8-14 АБ2004

8 Захирагч Рехум болон гүүш Шимшаи нар Артаксеркс хаанд Иерусалимын эсрэг дараах захидлыг бичив.

9 Захирагч Рехум, гүүш Шимшаи болон тэдний бусад хамтрагчид, шүүгчид, бага тушаалын захирагчид, албан хаагчид, нарийн бичгийн дарга нар, Ерехийн хүмүүс, вавилончууд, Сусын хүмүүс болох еламчууд,

10 бусад хүмүүс буюу агуу, хүндэт Оснаппарын Самарийн хот хийгээд Евфрат мөрний тэртээх бусад газар шилжүүлэн суурьшуулсан хүмүүс хамт бичив хэмээв.

11 Энэ бол тэдний түүнд илгээсэн захианы хуулбар юм. “Артаксеркс хаанд: таны зарц, Евфрат мөрний тэртээх хүмүүс илгээв.

12 Эдүгээ танаас ирсэн иудейчүүд бидэн уруу Иерусалимд ирсэн юм. Тэд тэрслүү, хорон муу хотыг дахин босгож, хэрмийг нь барьж дуусган, суурийг нь засаж буйг хаан мэдтүгэй!

13 Хэрэв тэр хотыг дахин босгож, хэрмүүдийг нь барьж дуусгах юм бол тэд алба гувчуур, гааль, татварыг төлөхгүй бөгөөд энэ нь хаадын орлогод хохирол учруулна гэдгийг хаан мэдтүгэй!

14 Бид ордонд үйлчилдэг учир бидний хувьд хааны доромжлогдохыг үзэх нь үл зохих бөгөөд тиймээс бид үүнийг илгээж, хаанд мэдээллээ.